
Хуульд заасан чиг үүрэг
Улсын албан ёсны статистикийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны мэдээлэл цуглуулж, боловсруулан нийтэд түгээх, тооллого, судалгаа зохион байгуулах, статистикийн аргачлал, ангилал, стандартыг тогтоох чиг үүрэгтэй.
Байгууллагын бүтэц
ҮСХ нь дарга, дэд дарга, Тамгын газрын удирдлагатай. Албан ёсны зураглалд нэгдсэн, эдийн засгийн болон нийгмийн статистик, өгөгдлийн бодлого ба статистикийн бүртгэл, мэдээллийн технологи ба өгөгдлийн инженерчлэл, дотоод аудит ба хяналт-шинжилгээний нэгжүүд гэсэн дараах үндсэн бүтэцтэй.
Үндэсний статистикийн хорооны бүтэц
УИХ-аас томилдог албан тушаал
ҮСХ-ны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилээр томилно. УИХ мөн ҮСХ-ны зөвлөлийн орон тооны бус зургаан гишүүнийг томилно. Үүнээс гурав нь УИХ-ын холбогдох байнгын хорооноос, мөн гурван гишүүнийг Засгийн газар нэр дэвшүүлнэ. Дэд даргыг ҮСХ-ны дарга томилдог. Статистикийн тухай хуулийн 13, 13¹, 14 дүгээр зүйлд энэ тухай тодорхой заасан байдаг.
Гол хууль
Үйл ажиллагааны тайлан