
Хуульд заасан чиг үүрэг
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна. Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн хороодыг мэргэжил, арга зүйгээр удирдах, санал хураалтын дүнг нэгтгэн танилцуулах чиг үүрэгтэй.
Байгууллагын бүтэц
Хороо есөн гишүүнтэй бөгөөд дарга, нарийн бичгийн дарга нь энэ бүрэлдэхүүнд багтана. Хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах Тамгын газартай. Тамгын газрын бүтэц, ажиллах журмыг Хороо батална. Сонгуулийн ерөнхий хороо нь дараах бүтэцтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны бүтэц
УИХ-аас томилдог албан тушаал
УИХ СЕХ-ны есөн гишүүнийг нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилээр томилно. Тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгоно. Хорооны дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор УИХ томилно. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2, 4.3-т хэрхэн томилох талаар тодорхой зохицуулсан.
Гол хууль
Үйл ажиллагааны тайлан
СЕХ нь сонгуулийн үр дүнгээс өөрөөр жил бүрийн үйл ажиллагааны тайланг УИХ-д хүргүүлэх тусгай зохицуулалт Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд байдаггүй. Гэвч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1.1, 8.2.3, 8.9-д төрийн байгууллага үйл ажиллагааны тайлангаа улирал, хагас жил, жилээр гаргаж, дараагийн тайлант хугацааны эхний сард багтаан өөрийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн системд байршуулахаар заасны дагуу тайлангаа олон нийтэд ил тод тавих ёстой.
Үндэсний аудитын газраас СЕХ-ны 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан