Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Нийслэл хот дундуур урсан өнгөрдөг гол мөрний ашиглалт, менежмент, нөхөн сэргээлтийн талаарх бусад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
УИХ -ын гишүүн П.Алтангэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр нарын захиалгаар дэлхийн зарим том гүрнүүдийн нийслэл дундуур урсан өнгөрдөг гол, мөрөн болон бусад усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, сэргээх, зүй зохистой ашиглах туршлагууд, эрх зүйн зохицуулалтын талаар харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд дэлхийн томоохон улс орнууд болох Их Британи, БНХАУ, БНСУ, ОХУ, Франц улсуудын холбогдох жишээнүүдийг сонгон авлаа. Судалгааны үр дүнгээс харахад, эрх зүйн бүлийн хувьд манай улстай ижил улс орнууд тухайлсан нэг голд зориулсан хууль батлахгүйгээр нийтлэг үйлчлэх Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиараа зохицуулж байна. Нийслэл хот дундуураа урсаж буй гол усаа тогтоол, журам, дүрэм, хөтөлбөр боловсруулах байдлаар хамгаалдаг байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Улсын их хурлын тамгын газар, Судалгааны төв
Тэмдэглэл:
Д. Мягмарцэрэн, Ц. Болормаа, Г. Гэрэл, О. Нарантуяа, Г. Чулуун
Нийтлэгдсэн он:
2011
Хуудасны тоо:
22
Судалгааны санд байршуулсан:
2025-07-03
Судалгааг үзсэн:
7