Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан тогтолцоо: "иэмдт" хуулийн төсөлд тусгагдсан байдал, хууль эрх зүйн үр дагавар
Судалгааны хураангуй
 Энэхүү лавлагаа мэдээлэлд:
Хуульд тусгагдсан томьёолол зөрчилдсөн эсэх;
 ЭМД-ын байгууллагын тогтолцоог ИЭМД-ын хуулийн шинэчилсэн төсөлд тусгасан байдал;
 Хууль зүйн үр дагавар;
 ЭМД-ын тогтолцоог шинэчлэх шаардлага; 
Тулгамдаж буй асуудал; 
Шийдвэрлэх арга зам; 
ИЭМД-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх 
экспертүүдийн санал; 
Бусад орны туршлага: Давуу болон Сул тал; 
Нэмэлт мэдээлэл буюу эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн өнөөгийн 
байдал зэрэг мэдээллийг багтаасан бөгөөд ЭМД-ын талаархи сүүлийн үеийн 
судалгаа, зохион байгуулагдсан хурлын илтгэл, ИЭМД-ын тухай хуулийн төсөлд 
шинжилгээ хийсэн зөвлөхүүдийн дүгнэлт, холбогдох хуулийн заалтуудыг 
харьцуулах замаар бэлтгэв.