Судалгааны хураангуй
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн захиалгаар “Нидерландын Вант улсын татварын зарим 
төрөл” сэдэвт лавлагаа-мэдээллийг хийж гүйцэтгэв. Лавлагаа-мэдээлэлд Нидерландын 
Вант улсын орлогын дараах төрлийн албан татваруудыг хамруулсан: 
Орлогын албан татвар, 
Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар, 
Цалингийн татвар, 
Нэмэгдсэн өртгийн албан татвар. 
Албан татварын төрлүүдийг дараах дэд сэдвээр задлаж оруулсан: 
Албан татвар төлөгч, 
Албан татвар ногдох орлого, 
Албан татварын хувь хэмжээ, 
Албан татварын хөнгөлөлт, 
2002 оны 3 дугаар сарын 8-нд Монгол Улс, Нидерландийн Вант Улсын Засгийн газар 
хооронд Орлогын албан татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс 
зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай конвенцийг байгуулсан ба уг конвенцийн 
тухай 5 -р хэсэгт оруулсан.