Гадаадын зарим орны парламентын өргөдөл, гомдлын болон сонгуулийн асуудал хариуцсан хорооны талаар харьцуулсан судалгаа
Судалгааны хураангуй
Эрхэм гишүүний захиалгад гадаад орнуудын парламентын сонгогчийн нэрсийн жагсаалт,
бүртгэлийн хяналтын дэд хорооны ажиллах чиг үүрэг, дүрмийн талаархи судалгааг
хийж өгөхийг хүссэн бөгөөд үүний дагуу ийм дэд хороо байдаг эсэх талаар холбогдох
эх сурвалжуудаас үзэхэд гадаадын парламентын байнгын хороодын бүтцэд зөвхөн
сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтыг хариуцсан дэд хороотой улс байхгүй
байгаа ба харин зарим улсын парламентад сонгуулийн эрх, сонгуулийн шинэчлэл,
сонгуулийн шалгалтын асуудлыг хариуцсан хороод ажилладаг байна. Иймд эдгээр улсын
парламентын сонгуулийн асуудал хариуцсан хороод нь ямар чиг үүрэг гүйцэтгэдэг талаар
судалгаанд тусгасан болно.