Парламентын гишүүний халдашгүй байдлыг цуцлах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Парламентын гишүүдийн халдашгүй байдлыг цуцлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх
асуудлыг гадаад орнуудын Үндсэн хууль, бусад хуулинд хэрхэн зохицуулсан талаарх
харьцуулсан судалгааг УИХ-ын гишүүн Сундуйн Батболдын захиалгаар гүйцэтгэлээ.
Судалгаанд АНУ, Испани /судлаач Б.Хатантуул/, Австрали,Бельги /Ц.Болормаа /, Герман
/Г.Алтан-Оч/, Дани, Хятад /Г.Гэрэл/, Ирланд, Франц /Г.Билгээ/, Литва, Эстони /А.Пагма/,
ОХУ /Б.Буяндэлгэр/, Солонгос /О.Нарантуяа/, Япон /П.Амаржаргал/ зэрэг орнуудыг
хамруулсан бөгөөд эдгээр орнуудын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн
холбогдох заалтыг эх хэлнээс нь албан бусаар орчуулж, зарим тодруулгын хамт хүснэгтээр
харьцуулан үзүүллээ.