Судалгааны хураангуй
Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг “Монгол Улсын
хүн ам зүйн бодлого ба хөгжлийн асуудал” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Хүн
ам зүйн бодлого нь хүн амын өсөлт, бүтцийг хадгалах буюу өөрчлөх, хүн амын нөхөн
үржихүйн хүрээний үйл явцыг зохицуулахад чиглэгдсэн төрийн байгууллага, нийгмийн
институцүүдийн зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү бодлого нь
хүн амын тоо, өсөлт, өөрчлөлтөд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд болох төрөлт, гэрлэлт, гэр
бүл салалт, нас баралт, хүн амын насжилтын бүтцийн өөрчлөлт, бүхэлдээ хүний хөгжил,
амьдралын чанар, нөхцлийг сайжруулах үйл явцад нөлөөлдөг бөгөөд нийгэм, эдийн
засгийн бодлоготой нягт уялдаа холбоотой хэдий ч бас өөрийн гэсэн онцлогтой юм.
Эрхлэн гаргасан:
Улсын их хурлын тамгын газар, Судалгааны төв
Тэмдэглэл:
Ц. Норовдондог (Ph.D), О. Нарантуяа, Б. Мөнхцэцэг, Ц. Болормаа,
Ө. Мөнхтунгалаг, Т. Мягмаржав, А. Пагма, Ч. Онончимэг,
Ц. Элбэгзаяа
Судалгааны санд байршуулсан:
2025-07-03