Монгол улс дахь орон сууцны хангамжийн асуудал, хот суурингийн усан хангамж, ариутгах татуургын өнөөгийн нөхцөл, эзэмшлийн байдал
Судалгааны хураангуй
УИХ -ын гишүүн Ж. Батсуурийн Судалгааны төвд ирүүлсэн захиалгын дагуу Монгол
Улсын айл өрхүүдийн орон сууцны хангамжийн өнөөгийн байдлын талаар судалгааг
хийлээ. Судалгааг Хүн ам, орон сууцны тооллогын дүн болон Зам тээвэр, Барилга хот
байгуулалтын яамны харъяа Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газраас
ирүүлсэн мэдээнд тулгуурлан бэлтгэлээ.