Судалгааны хураангуй
УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс “Улс төрийн намуудын гишүүнчлэлийн байдал”
сэдэвт харьцуулсан судалгаа, мэдээлэлийг хийж гүйцэтгэв. Бид улс төрийн намыг ойлгохдоо
засгийн эрхийг авахын төлөөх бүлэг хүмүүсийн нэгдэл гэж ойлгодог. Намын тухай энэ
ардчилсан бус ойлголтыг 21 зууны дэлхий нийтийн ардчиллын үнэт зүйл болох хүний эрх,
эрх чөлөө, иргэний оролцоотой холбож ойлгох цаг нэгэнт болжээ. Учир нь орчин үеийн
ардчилал, дэлхий нийтийн хандлагатай мөр зэрэгцэн оршиж буй Монгол Улс өөрийгөө
хүмүүнлэг, иргэний, чөлөөт ардчилсан гэж тодорхойлж л байгаа цагт улстөрийн нам ямар
байх ёстой, гишүүнчлэлийн ямар бодлого баримталж байгаа вэ, ардчиллыг бэхжүүлэхийн
тулд намууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, нам хатуу гишүүнчлэлгүй болчихоор парламентаа
яаж сонгох вэ, ер нь улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх бол, нам гишүүнчлэлгүй болох
нь ирээдүйгээ харсан хандлага мөн үү зэрэг асуултад хариулт өгөх, олон улсын жишгийг
захиалагчид танилцуулахыг зорьж энэхүү судалгааг хийлээ.