Монгол улсын бүс нутгийн хөгжлийн өнөөгийн байдал, бүсийн нэмэгдэлд хамаарах "бичил бүс" тогтоох судалгаа, бусад орны туршлага
Судалгааны хураангуй
Макро эдийн засгийн болоод нийгмийн үзүүлэлтээр хангалтгүй байгаа, төвөөс алслагдсан,
дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор
бүсийн нэмэгдэл олгодог бөгөөд энэ нь онолын үүднээс авч үзвэл эдийн засгийн
судалгааны аргаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх бичил бүсүүдийг оновчтой илрүүлэх
шаардлагыг агуулдгаараа бүсчилсэн хөгжлийг хангах талаар төрөөс явуулж байгаа
бодлогын томоохон хэсэг гэж үзэх үндэстэй юм.
Эрхлэн гаргасан:
Улсын Их Хурлын тамгын газар, Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв
Тэмдэглэл:
Ц. Норовдондог (Ph.D), Р. Батсүх (Ph.D), Б. Буяндэлгэр,
Ц. Түвшинзаяа, Д. Золбоо, Д. Жигваагүнсэл
Судалгааны санд байршуулсан:
2025-07-03