Судалгааны хураангуй
Судалгааны зорилго “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн төсөлд шинжилгээ хийх, хуулиар
зохицуулж буй харилцаа нь бусад орнуудын хувьд хэрхэн зохицуулагдаж байгааг шинжлэн
судлахад чиглэгдэнэ. Судалгааны явцад:
• “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль бүхий орнуудын туршлага, /
харьцуулсан судалгаа/
• ТББ байгууллага болон Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсын
жендэрийн тэгш байдлын талаар өгсөн үнэлэлт, зөвлөмжийг нэгтгэн дүгнэх
• Монгол улсын жендэрийн харилцааны өнөөгийн байдал болон тулгамдсан
асуудалд дүн шинжилгээ хийх зорилт тавьсан болно.
Судалгаанд Жендэрийн асуудалтай холбоотой эрх зүйн асуудал, Олон улсын гэрээ
конвенц, тунхаглал, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, хууль
тогтоомжуудыг судлан үзэв.