Судалгааны хураангуй
удалгааг Франц улсын “Ашигт малтмалын хууль” /Code minier Francias/, Монгол улсын
“Ашигт малтмалын тухай” хуулиудыг ашиглан харьцуулсан хэлбэрээр хийв. Судалгаанд
ашигласан Франц улсын хууль нь албан бус орчуулгатай байсан тул зарим ойлголтууд
дээр алдаа гарч болохыг үгүйсгэхгүй. Монгол болон Франц хоёр улсын ашигт малтмал
ашиглах тухай хууль нь зарим нэг тодорхой зохицуулалтын хувьд адил гэж үзэж болохуйц
боловч ерөнхий суурь зарчмын хувьд ихээхэн ялгаатай болох нь судалгааны явцад
харагдлаа. Энэхүү ялгаа нь тухайн улс бүрийн эдийн засаг, улс төр, нийгмийн шинжтэй
үндсэн ялгаан дээр тулгуурлан бий болсон байна. Эдгээрийг гаргахдаа хуулиудыг заалт
бүрээр нь харьцуулах хэлбэрээр бус гол зохицуулалтын хэсгүүдээр нь харуулсан болно.