Судалгааны хураангуй
Энэ хөтөлбөр нь тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж,
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой
ханган, импортын хараат байдлыг арилгаж тариалангийн хөгжлийг эрчимжүүлэх
зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд 2008 онд 50.0 мянган га, 2009 онд 80.0 мянган га,
2010 онд 100.0 мянган га атаршсан талбайг эргүүлэн ашиглалтад оруулж нийт эргэлтийн
талбайн хэмжээг 600.0 мянган га-аас доошгүй болгон, 420.0 мянган тн буудай хураан авч
дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт тавьсан байна. Хөтөлбөрийг судлаж үзэхэд
дараахь үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн байна. Дэлгэрэнгүйг судалгаанаас үзнэ үү.