Судалгааны хураангуй
Гадаадын зарим орны төрөөс олгодог одон, медаль, цолны талаархи судалгааг 2009 оны
4 дүгээр сарын 3-10-ны хооронд Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуугийн 2009 оны
4 дүгээр сарын 2-ны өдрийн 9/1913 дугаар Судалгаа гаргуулах тухай хүсэлтийн дагуу
хийж гүйцэтгэв. Уг судалгаанд Англи, Герман, Турк зэрэг орнуудыг хамааруулсан бөгөөд
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрөөс олгодог одон, медаль, цолны тухай хангалттай
мэдээлэл олдоогүй тул Солонгос, Япон Улсыг судалгаанд хамааруулаагүй болно.