Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт зохицуулсан хээл хахуулийн гэмт хэргийн зарим зүйл, заалттай холбоотой асуудал
Судалгааны хураангуй
Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах хариуцлагын талаар 2002 онд батлагдсан
Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн 263 - 273 дугаар зүйлд тус тус заажээ. Тухайлбал,
268 дугаар зүйлд хээл хахууль авах, 269 дүгээр зүйлд хээл хахууль өгөх, 270 дугаар зүйлд
хээл хахууль зуучлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага тусгагдсан байдаг нь
энэ төрлийн гэмт хэрэг тухайлбал, авлигын шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
гэмт хэрэг үйлдсэн буюу хээл хахууль өгсөн нь, авсан нь ч, мөн зуучилсан нь ч ялгаагүй
зохих шийтгэлтэй байх ёстой гэсэн зарчмыг агуулсан байна. Уг хуульд 2008 оны 2 дугаар
сард нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө хээл хахууль өгсөн, зуучилсан этгээд энэ тухайгаа
сайн дураараа эрх бүхий байгууллагад илчилсэн, мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас
чөлөөлөгдөхөөр зохицуулсан байв. Дэлгэрэнгүйг судалгаанаас үзнэ үү.