Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулийн цахим хэрэглээтэй холбоотой төсвийн зарцуулалтын мониторингийн тайлан
Судалгааны хураангуй
Засгийн газрын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээний 1.62-1.97%-ийг цахим хэрэглээний зардалд хуваарилах болсон. Мөн сүүлийн жилүүдэд сургалтын удирдлага мэдээллийн систем хөгжиж байгаа нь нэг талаас суралцахуйн удирдлагыг хялбар болгож, мэдээлэл солилцоог сайжруулж байгаа сайн талтай ч нөгөө талаас төрөл бүрийн платформ, аппликэйшнд төлөх төлбөр, хураамжийг нэмэгдүүлж сургуулийн төдийгүй эцэг эх, асран хамгаалагчдын өрхийн төсөвт ачаалал үүсгэж болзошгүй байна. Тиймээс иргэний нийгмийн байгууллагын зүгээс, • ЕБС-ийн цахим хэрэглээ, нөхөн хангалтын төсвийн хүрэлцээ, зарцуулалт, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг илрүүлэх, • Интернет үйлчилгээний ашиглалт, сургалтын удирдлага мэдээллийн системийн ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, • Багш нар цахим хэрэглээнд өөрсдөөсөө мөнгө гаргасаар байгаа эсэх, • Олон улсын хөтөлбөрийн платформ, системүүдийн ашиглалтын зардлын дунд хугацааны тооцоолол хийх зорилготой мониторинг хийлээ. Эхний үр дүнд үндэслэн хувьсах зардал, боловсролын төсөвтэй холбоотой зохих санал, зөвлөмж дэвшүүлж Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газарт танилцуулж, саналыг авсан болно.
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2025 оны эхний хагас жилд судлаач С.Баттулгатай хамтран “ЕБС-ийн цахим хэрэглээтэй холбоотой төсвийн зарцуулалтад хөндлөнгийн мониторинг” хийлээ.
Нийтлэгдсэн он:
2025
Хуудасны тоо:
22
Судалгааны санд байршуулсан:
2025-09-04
Судалгааг үзсэн:
84