Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Эрх нь хязгаарлагдсан өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрсэн иргэдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт (түргэн үнэлгээний тайлан)
Судалгааны хураангуй
Хорих анги дахь боловсрол 3 гол ач холбогдолтой: (1) эрх нь хязгаарлагдсан иргэдийн дунд сурч боловсрох эрэлт хэрэгцээ өндөр байдаг, учир нь нийт хүн амтай харьцуулахад тэдний боловсролын түвшин доогуур байдаг. (2) боловсрол сургалтын үйл ажиллагаанд хамрагдсанаар хорих ангийн дэглэмтэй дасан зохицох, сэтгэцийн эрүүл мэнд сайн сайхан байдал дээшлэх, хорих анги дахь туршлага эерэгшихэд нөлөөтэй байдаг. (3) Суллагдсаны дараах үр өгөөж өндөр, тэдний ажил хөдөлмөр эрхлэх боломж тэлж, дахин гэмт хэрэгт холбогдох байдал эрс буурдаг. Хорих анги дахь боловсрол хүнийг бүх талаар хөгжүүлэх зорилготой байх ба албан ба албан бус боловсрол, бичиг үсгийн хөтөлбөр, суурь боловсрол, мэргэжлийн сургалт, шашны болон соёлын арга хэмжээ, бүтээл хийх, биеийн тамир спорт, иргэний боловсрол, номын сангийн үйлчилгээг багтаасан өргөн ойлголт. Уг тайлан нь 1. Эрх нь хязгаарлагдсан өсвөр үе, залуусын сурч боловсрох эрхийн нөхцөл, 2. Эрх нь хязгаарлагдсан насанд хүрэгчдийн сурч боловсрох эрхийн нөхцөл гэсэн 2 чиглэлээр хийгдсэн нөхцөл байдлын үнэлгээг нэгтгэсэн болно.
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь 2024 оны 1 дүгээр сараас эхлэн эрх нь хязгаарлагдсан хүүхэд, залуус, иргэдийн сурч боловсрох эрхийн нөхцөл байдлын чиглэлээрх нөлөөллийн ажлаа эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд хорих ангид олгож буй боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах түргэн үнэлгээг Ази-Номхон далайн бүсийн суурь болон насанд хүрэгчдийн боловсролын нийгэмлэг (ASPBAE) дэмжлэгтэйгээр хийлээ. Үнэлгээг гүйцэтгэсэн: Д.Болормаа Д.Тунгалаг
Нийтлэгдсэн он:
2025
Хуудасны тоо:
29
Судалгааны санд байршуулсан:
2025-09-04
Судалгааг үзсэн:
30