Сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах дэлхийн удирдамж
Судалгааны хураангуй
Боловсрол эвсэл 2022 оноос Сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр агуулга боловсруулж ирсэн.
Энэ бол сургууль болон түүний эргэн тойронд тохиолдох, жендэрийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтын дүнд үйлдэгдсэн эрх мэдлийн тэгш бус динамикаар хэрэгжсэн бэлгийн, бие махбодын, сэтгэл зүйн хүчирхийллийн үйлдэл, заналхийлэл юм.
Дэлхийн бүх улс оронд сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудал хурцаар тавигдаж, анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бидний танилцуулж буй уг ном нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага (UNESCO) болон Эмэгтэйчүүдийн байгууллага (UN Women) хамтран боловсруулсан олон улсын удирдамж бөгөөд Монгол улсын нөхцөлд тохируулан эмхэтгэв.
Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, ЕБС, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, Их дээр сургуулийн удирдлагууд, мэргэжлийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүдэд зориулав.