Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
КОНФИНТЕА VII Марракешийн үйл ажиллагааны хүрээ: Насанд хүрэгчдийн суралцахуй ба боловсролын хувирган өөрчлөх хүчийг ашиглах нь
Судалгааны хураангуй
“Марракешийн үйл ажиллагааний хүрээ” хэмээх энэхүү баримт бичигт насанд хүрэгчдийн суралцахуй ба боловсролыг сурч боловсрох эрхийн салшгүй бүрэлдэхүүн гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд, бодлого, засаглал, санхүүжилт, оролцоо, тэгш хамралт, эрх тэгш байдал, чанар зэрэг үйл ажиллагааны таван чиглэлийг тодорхойлсон юм. Насанд хүрэгчдийн боловсрол бол насан туршийн суралцахуйн гол бүрэлдэхүүн хэсэг хэмээн үздэг. Насанд хүрэгчдийн боловсролд залуучууд, насанд хүрэгчдийг ажил хөдөлмөр, нийгмийн амьдралд оролцуулах зорилготой суралцахуй ба боловсролын бүхий л хэлбэрийг багтаадаг. Насанд хүрэгчид хувь хүний болон байгууллага, орон нутаг, нийгмийн ашиг сонирхлын тусын тулд амьдрах, ажиллах чадвараа сайжруулан хөгжүүлэх боломжтой албан ёсны сургалт, албан бус сургалт, амьдрах орчноосоо суралцах гэсэн суралцахуйн бүхий л үйл явцыг цогцоор нь илэрхийлдэг. Насанд хүрэгчдийн суралцахуй ба боловсрол нь чадамж эзэмших, түүнийг хүлээн зөвшөөрүүлэх, туршлагаа солилцох, өөрчилж чадавхжих тогтвортой үйл явц, үйл ажиллагааг хамардаг. Залуучууд, насанд хүрэгчдийн ялгаа, зааг ихэнх соёлд өөрчлөгдөж байгааг харгалзан, тэд хууль ёсоор насанд хүрээгүй ч байсан насанд хүрэгчдийн суралцахуй ба боловсролд оролцож буй бүх хүмүүсийг “насанд хүрсэн хүн” гэсэн нэр томъёонд хамруулан ойлгоно.
Эрхлэн гаргасан:
"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
Орчуулсан: Б.Хонгорзул Орчуулгын редактор: А.Санчирмаа Хянасан: Д.Тунгалаг Санхүүжүүлэгч: Ази-Номхон далайн бүсийн суурь болон насанд хүрэгчдийн боловсролын нийгэмлэг (ASPBAE)
Нийтлэгдсэн он:
2025
Хуудасны тоо:
20
Судалгааны санд байршуулсан:
2025-12-12
Судалгааг үзсэн:
286