Судалгааны хураангуй
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг
“Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл
байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх
тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны
чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд
суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс
төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн үндсэн 7 бүлгийн
хүрээнд боловсрууллаа.