Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Улс орнуудын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний зохицуулалт, бодлогын харьцуулсан судалгаа (Монгол Улс, Норвегийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын жишээн дээр)
Судалгааны хураангуй
Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь ардчилсан үндсэн хуульт тогтолцооны нэгэн тулгуур бөгөөд иргэний нийгмийн орон зайг хамгаалах гол хэрэгсэл юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрх чөлөөг хангах эрх зүйн орчин ба практик нөхцөлд сорилтууд тулгарч, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ буурсан байна. Энэхүү судалгаанд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах үүднээс энэхүү судалгаагаар дотоодын хууль тогтоомжийг шинжилж, олон улстай харьцуулсан үнэлгээ хийхийг зорин Норвегийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний зохицуулалт, бодлогын чиг хандлагыг харьцуулан авч үзсэн. Судалгааны явцад улс орнуудын үндсэн хууль, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах хууль тогтоомж, мэдээллийн хяналт, төр болон иргэний нийгмийн оролцоо, эрх зүйн хэрэгжилт, олон нийтийн мэдээллийн хүртээмж зэрэг үзүүлэлтүүд зэрэгт дүн шинжилгээ хийсэн.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Монголын Залуучуудын эвсэл ТББ
Тэмдэглэл:
Судлаач: Ж.Өнөмөнх /Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын Үнэлгээ, мониторингийн менежер/
Нийтлэгдсэн он:
2025
Хуудасны тоо:
45
Судалгааны санд байршуулсан:
2026-01-07
Судалгааг үзсэн:
91