Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зарим улсын хуультай харьцуулсан судалгаа
Судалгааны хураангуй
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улс дахь иргэний орон зайд чухал нөлөө, байр суурь эзлэх Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн өнөөгийн нөхцөл байдал болон Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний хуулийн төслийг судлан хуулийн зохицуулалтыг зарим гадаад орны хуультай харьцуулан дүн шинжилгээ хийх, эрх зүйн давуу болон сул тал, олон улсын туршлагыг тодорхойлох явдал юм. Судалгаанд Холбооны Бүгд Найрамдах Герман, Бүгд Найрамдах Эстони, Норвегийн Хаант Улс зэрэг улс орнуудын жагсаал, цуглаан хийх эрх, хязгаарлалт, зөвшөөрөл олгох журам, төрийн оролцоо зэрэг зохицуулалтыг харьцуулсан. Мөн Монгол Улсын хууль нь иргэдийн үндсэн эрх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг баталгаажуулсан ч, зөвшөөрөл авах, хязгаарлалт тогтоох зэрэг холбогдох механизмуудын хувьд тодорхой саад бэрхшээлтэй болохыг тодорхойлж, бусад орны туршлагаас иргэний эрх, төрийн хяналт, нийгмийн аюулгүй байдлыг тэнцвэртэй хангах оновчтой арга хэрэгслүүдийг санал болгосон. Товчоор энэхүү судалгаа нь Монгол Улсын иргэний оролцоо, жагсаал, цуглаан хийх эрхийг бэхжүүлэх, эрх зүйн шинэчлэлд олон улсын туршлагыг тусгах боломжийг тодорхойлсон юм.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Монголын Залуучуудын эвсэл ТББ
Тэмдэглэл:
Судлаач: А.Уянга
Нийтлэгдсэн он:
2025
Хуудасны тоо:
43
Судалгааны санд байршуулсан:
2026-01-07
Судалгааг үзсэн:
72