Судалгааны хураангуй
Уул уурхайн үйлдвэрийг дагалдан тухайн байгаль орчин, нийгэмд бүрэлдэн бий болж буй эдгээр өөрчлөлтөөс уурхайг хаах үед эерэг үр дүнг нь хадгалан үлдээх, сөрөг үр дагаврыг арилгах, гэтлэн давахад чиглэсэн цогц арга ажиллагааг уурхайн хаалт гэнэ.
Ерөнхий байдлаар авч үзвэл уурхайн хаалтаар дараах асуудлыг шийдэх ёстой:
Уурхай ашиглаж байгаад хааж орхисон газарт аюулгүй орчин бүрдүүлсэн байх;
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх;
Нэгэнт бий болсон дэд бүтэц, барилга байгууламжийг цаашид аль болох үр ашигтай ашиглах;
Уурхай хааснаас үүдэн гарах нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн төлөвлөгөө боловсруулсан байх;
Хаасан уурхайн орчин ба түүний объектуудад урт хугацаанд мониторинг хийх, хяналт тавих.