Судалгааны хураангуй
Энэхүү тайлангаас дүгнэж үзэхэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол эрчимжих, цаг агаарын гаралтай байгалийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэний улмаас улс орны нийгэм, эдийн засагт учруулах хор хөнөөл ихсэх, ой, хээрийн түймрийн гаралт, ургамлын хөнөөлт шавжны тархац, тоо хэмжээ нэмэгдэх, Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын орчны бохирдол ихсэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын хэмжээ өсөх, амьтан, ургамлын тархац нутаг хумигдан нөөц
хомсдох зэрэг хандлага улам бүр тод ажиглагдаж байна.