Хүний эрх, жендэр, бэлгийн цогц боловсролын агуулгын хүрээнд хийсэн дүн шинжилгээ (Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр)
Судалгааны хураангуй
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн баримт бичигт хүний эрх, жендэрийн тэгшбайдал, бэлгийн цогц боловсрол (БЦБ)-ын суурь ойлголтууд тодорхой хүрээнд тусгагдсан нь шинэлэг байна. Гэхдээ агуулгын хүрээнд эдгээр агуулгыг:
• Үр дүнтэй хэрэгжихүйц,
• Хичээл хоорондын уялдаа холбоотой байх,
• багш, эцэг эхэд ойлгомжтой байх гэсэн шаардлагын дагуу шинжилж үзэхэд “бүрэн цогц боловсруулаагүй” гэж үзэж байна.
Иймд хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор дараах
зөвлөмж, жишээ хичээлүүдийн төлөвлөгөөг боловсрууллаа.
САНАЛ, ЗӨВЛӨМЖ
1. Агуулгын түвшинд
Хүний эрх, жендэр, БЦБ-ыг бүх сургалтын чиглэлд уялдуулан тусгах. Тухайлбал:
• Математик: охид, хөвгүүдийн тэгш оролцоотой жишээ
• Хэл яриа: ялгаатай байдал, зөвшөөрлийн тухай зохиол
• Урлаг: өөрийгөө илэрхийлэх, биеийн хил хязгаар
2. Арга зүйн түвшинд
Багшид зориулсан:
• тодорхой тоглоомын жишээ
• асуулт–хариултын загвар
• анхаарах эрсдэл (жендэрийн хэвшмэл хэллэг, шошголол)
3. Багш, эцэг эхийн хамтын ажиллагаа
Эцэг эхэд зориулсан:
• Эцэг эхэд зориулсан товч гарын авлага, мэдээлэл өгөх
• Хүүхэдтэйгээ болон бусад эцэг эхчүүдтэй ярилцах хэлэлцүүлгийн сэдэв боловсруулж өгөх
• Гэртээ давтах боломжтой энгийн үйл ажиллагаануудыг зааж өгөх,
• “Хэрхэн хамтрах вэ?” гэдгийг алхамчилж тодорхойлох,
4. Бэлгийн цогц боловсролын хүрээнд
• Бие эрхтний нэршлийг насанд тохирсон, шинжлэх ухааны зөв нэрээр хэрэглэх
• “Миний бие – минийх” ойлголтыг хүний эрхийн агуулгатай уялдуулах шаардлагатай.