Судалгааны хураангуй
Өнгөрсөн хугацаанд ОУХБ-ын зүгээс уг асуудлын талаарх ойлголт, мэдлэгийг
дээшлүүлэх зорилгоор хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндэсний хэмжээний
судалгаа, шинжилгээг дэмжиж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд
хувь нэмрээ оруулж иржээ.
Гэсэн хэдий ч хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, тэдний эрхийг зөрчин ажил,
хөдөлмөр эрхлүүлэх байдал цөөнгүй гарч байна. Энэ нь ажил олгогчид болон гэр бүл,
насанд хүрэгчдийн мэдлэг, мэдээлэл дутмаг, эсхүл тэдэнд хүлээлгэх хариуцлагын
тогтолцоо сайн биш байгаатай холбоотой гэж үзэн судлаачид таамаглан дэвшүүлэн
нотлох зорилгоор уг судалгааг хийлээ.