Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Жендэрийн эрх тэгш байдлыг боловсролын бодлого, тогтолцоонд нэвтрүүлэх нь: хувирган өөрчлөх боломжууд (иргэний нийгмийн байр суурийн баримт бичиг)
Судалгааны хураангуй
Сүүлийн 20 гаруй жилд боловсролын салбарт жендэрийн тэнцвэрт байдлыг дэлхий даяар үлэмж ахиулж чадсан. Гэхдээ зөвхөн хүртээмж болон элсэлтийн тэгш байдлыг л харуулж байна. Иргэний нийгэм бид хүртээмжээс ахиж, жендэрийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэн бэхжүүлж байгаа боловсролын тогтолцооны эд эс бүрийг; тухайлбал багш, сургалтын хөтөлбөр, арга зүй, агуулга зэргийг өөрчлөх шинэ зорилгыг тавьж байна. Жендэрийн хувирган өөрчлөх боловсрол нь бодлого, үйл ажиллагааг жендэрийн огтлолцлын линзээр харж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг суралцагчдын ялгаатай байдлыг харгалзан боловсруулж, хичээл нэг бүрийн үйл явц тэгш хамарсан байхыг шаарддаг. Мөн багш нарт суралцагчдынхаа ялгаатай хэрэгцээг ойлгож, түүнд нийцсэн боловсрол олгох ур чадвар суулгах, суралцагчдад мэдрэмжээ (санаа зовнил) илэрхийлэх аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхээс эхэлнэ. Үүний зэрэгцээ сургуулийн төсөв нь жендэрийн хариуцлагатай байхаас гадна удирдах болон багшлах талбарт эмэгтэй, эрэгтэйчүүдэд ижил тэгш орон зай, боломж олгох төдийгүй боловсролын тогтолцоонд оролцогч бүх талтай хамтран ажиллаж, жендэрийн тэгш байдал, тэгш эрхийг хангахад тулгарч байгаа бүх жендэрийн хэвшмэл ойлголт, хэм хэмжээг сорих, сөрөх, хувирган өөрчлөх цогц шийдлийг санал болгож байна.
Эрхлэн гаргасан:
"Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
Боловсруулсан: Ц.Баасаннямбуу (“Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер) Я.Мөнхчимэг (“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч) Б.Оюундарь (“Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч) Х.Эгшиглэн (“Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэлзүйч)
Нийтлэгдсэн он:
2026
Хуудасны тоо:
54
Судалгааны санд байршуулсан:
2026-04-29
Судалгааг үзсэн:
0