Судалгааны хураангуй
Монгол Улсын татварын бодлогын өнөөгийн гол гажуудал нь татварын хувь хэмжээ
өндөртөө бус, татварын ачаалал шударга бус хуваарилагдаж байгаад оршиж байна.
Өнөөгийн системд цалинтай иргэн ба ажил олгогч хамтдаа тухайн ажилтны цалингийн
1/3-тэй дүйцэхүйц хэмжээний татвар, НДШ-ийг албан журмын дагуу төрд төлж байна.
Үүний зэрэгцээ төрд бүртгэлтэй, албан ёсны эдийн засаг дахь бизнесүүдийн хувьд бүх
төрлийн татвараас гадна шимтгэл, төлбөр, хураамж, алданги, торгууль, зөвшөөрлийн
давхар дарамт дор ажиллаж байна. Гэтэл түрээсийн, хөрөнгийн, хувиараа эрхлэх үйл
ажиллагаа зэрэг орлого олдог ч төрд бүртгэгддэггүй, татвар төлдөггүй үйл ажиллагаанууд
нь далд эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлж, нийгмийн өмнө хүлээх үүргээ дан
ганц албан секторт үүрүүлж байна.