Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Малчдын дотоод ялгарал
Судалгааны хураангуй
Хөдөлмөр, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь мал аж ахуйд суурилж, түүнээс амьжиргааны гол эх үүсвэрээ бүрдүүлдэг, нүүдлийн болон хагас суурьшмал, суурин (өрх, хувь хүн) байдлаар аж ахуй эрхэлдэг хүмүүсийг малчид гэж ойлгоно. Орчин үеийн хөдөлмөрийн харилцаанд ажилтан өөрийн эрхэлж буй ажлыг орхиод явсан ч тухайн ажилтнаас хамаарахгүйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь үргэлжилсээр (ажил олгогч өөр хүнээр гүйцэтгүүлэх байдлаар) байх боломжтой бол мал аж ахуйн үйлдвэрлэл нь малчны оролцоогүйгээр үргэлжлэх боломж хязгаарлагдмалонцлогтой билээ. Нийгмийн бусад бүлгээс ялгарч буй онцлог нь, малтай болсон арга (удам дагасан, эсвэл худалдаж авсан г.м)-аас нь үл хамааран өдөр тутмын ажиллах, амрах, баярлах цэнгэх үйл нь үйлдвэрлэлийнхээ дотор өрнөж, өргөн утгаар амьдралын хэмнэл нь үйлдвэрлэлээс шууд хамаардагт оршино. Хувь судлаачийн зүгээс “Малчдын дотоод ялгарал” сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн онцлогоос хамааралтай ялгарч буй дүр зургийг тодруулан судлахыг зорилоо.
Ангилал:
Тэмдэглэл:
Оюуны БААСАНТОГТОХ Социологийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээл
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
204
Судалгааны санд байршуулсан:
2026-06-30
Судалгааг үзсэн:
17