Судалгааны хураангуй
Уур амьсгалын болон газар ашиглалтад явагдаж буй өөрчлөлтөд дасан
зохицоход таатай боломж бүрдүүлэх, түүнчлэн Монгол орны бэлчээрийн
мал аж ахуйн ирээдүй, хүнсний аюулгүй байдлыг хангаж чадах хэмжээнд
бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах чиглэлээр бодлого, менежментийг
өөрчлөх ихээхэн боломж одоо хэр бэлхнээ оршсоор байна. Гол нь эдгээр
боломжийг алдчихгүй байх, үүний тулд шийдмэг, шуурхай ажиллах явдал
шаардагдаж байна.