Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Малчдын аж байдлын судалгаа
Судалгааны хураангуй
Судалгааг бүсийн төлөөлөл болох 8 аймаг, 24 сум, нийслэлийн МАА болон фермер өрх амьдардаг хоёр дүүргийн төлөөллийг хамруулан, нийт 1050 малчин өрхөөс судалгааны мэдээллийг авч, үр дүнг боловсрууллаа. Малчдын 96.5 хувь нь өөрийн эзэмшлийн малаа хариулдаг гэсэн бол 3.5 хувь нь бусдын малыг ямар нэгэн байдлаар хариулдаг туслах малчин байна. Мал маллагааны арга хэлбэрийг авч үзвэл 94.0 хувь нь уламжлалт аргаар МАА эрхлэж байгаа бол 6.0 хувь нь фермерийн аж ахуй эрхлэж байна. Фермерийн аж ахуй эрхлэж байгаа малчдын 55.6 хувь нь фермер болон уламжлалт арга хосолсон, 44.4 хувь нь дан фермерийн мал аж ахуй дагнан эрхэлдэг байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
Тэмдэглэл:
Судалгааг гүйцэтгэсэн: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Нийгмийн хамгааллын бодлогын судалгааны сектор Судалгааг гүйцэтгэсэн багийн гишүүд: М.Алтансүх ХНХСИ-ийн захирал О.Баасантогтох ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ч.Цогтбаяр НХБСС-ын эрхлэгч Ч.Отгонцэцэг НХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Э.Туяацэцэг НХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Төмөрчулуун НХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтан М.Энхзориг НХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтан
Нийтлэгдсэн он:
2018
Хуудасны тоо:
101
Судалгааны санд байршуулсан:
2026-08-03
Судалгааг үзсэн:
5