Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Нүүдэлч малчдын гамшгийн эрсдлийг багасгах зорилгоор үүрэн харилцаа холбооны SMS үйлчилгээг ашигласан Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо
Судалгааны хураангуй
Монголд хотын оршин суугчдаас илүүгээр малчид уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай байдаг. Шинжлэх ухаанч судалгааны бүлгүүд, орон нутгийн бодлого тогтоогчид болон аж үйлдвэрийн технологи хөгжүүлэгчдийн хамтын ажиллагаа, мөн нүүдэлч малчдын хамт олны дэмжлэг зэрэгт тулгуурлан үүрэн харилцаа холбооны богино мэдээний SMS үйлчилгээг ашиглан гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан мэдээлэх тогтолцоог уг судалгааны төслөөр боловсруулж байна. Үүрэн харилцаа холбооны богино мэдээнд үндэслэх урьдчилан мэдээллэх систем дотор цаг агаарын ердийн мэдээ, ургацын мэдээлэл болон орон нутгийн хүсэлтээр өгөх бусад мэдээлэл багтдаг. Үүнийг Монголын Говь-Алтай аймгийн Бигэр суманд явуулж буй жишээ судлалын хүрээнд 2013 оны 8 сараас эхлэн current time хүргэдэг болсон. Уг системийг хэрэгжүүлсэнээр төсөлд оролцогчдын 98% нь зуданд дасан зохицох тухай мэдлэг ойлголтоо дээшлүүлсэн, мэдээллийн хүртээмжийн ач холбогдлыг ойлгосон, өдөр тутмын ажил амьдралд уг системийг зохицуулан ашиглах боломжтойг олж мэдсэн, мөн уг систем нь уур амьсгалын нөлөөллийг бууруулахад тусалж чадна гэдэгт итгэлтэй болсон зэргийг хүлээн зөвшөөрчээ.
Ангилал:
Тэмдэглэл:
Уг судалгааг ЯШУДН буюу JSPS KAKENHI (2012-2015) дугаар 24310034 тэтгэлэгээр санхүүжүүлсэн бөгөөд энэ төслийг хэрэгжүүлсэнд Японы талд бид талархал илэрхийлж байна. Түүнчлэн Бигэр сумын малчдад идэвхтэй оролцоотой байж, хээрийн судалгаанд маань орон нутгийн дэмжлэг үзүүлсэнд нь талархаж байна.
Нийтлэгдсэн он:
2015
Хуудасны тоо:
6
Судалгааны санд байршуулсан:
2026-08-03
Судалгааг үзсэн:
4