Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны улс төр, эрх зүйн түүхэн шинжилгээ /1992-2020/
Судалгааны хураангуй
Энэ өгүүлэл нь 1992 оноос хойших УИХ-ын сонгуулиудад хэрэглэсэн сонгуулийн тогтолцоо, сонголт, нийгэм, улс төрийн үр дагаварт шинжилгээ хийлээ. Тодруулбал, Монголын улс төрд нэг нам давамгайлсан намын систем тогтож, сонгогчдын улс төрийн боловсролд ахиц гараагүй, сонгогчдын санал гээгдэж, сонгогчдын улс төрийн оролцоо, төлөөлөл буурч, улс төрд мөнгө нөлөөлж буй нь сонгуулийн тогтолцооны үр дагавар гэсэн таамаглалыг сонгуулийн нээлттэй өгөгдлийг санд тулгуурлан шалгалаа. Иймээс цаашид Монголд Улс төрийн институтийг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах, сонгогчдын оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх, сонгуулийн санхүүжилтийг бууруулахад нөлөөлөх сонгуулийн тогтолцоо нь холимог болохыг тодорхойлж, зөвлөмж боловсруулсан юм.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Азийн сан
Тэмдэглэл:
Э.Гэрэлт-Од, Улс төр судлаач, Доктор Энэхүү судалгааг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Азийн сангийн хэрэгжүүлж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
27
Судалгааны санд байршуулсан:
2022-12-21
Судалгааг үзсэн:
360