Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Монгол дахь ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр, эрх зүйн үр дагавар
Судалгааны хураангуй
Монгол Улс 1993 оноос эхлэн Ерөнхийлөгчийг дөрвөн жил тутам, нийт долоон удаа бүх нийтээрээ сонгожээ. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлддөг. Сонгуулийн үеэр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэхийг эрмэлзэхдээ нам дотор нэр дэвших болон намууд хооронд хүчтэй өрсөлддөг, үр дүнд нь сонгогчид туйлшрах хандлага ажиглагдаж байна. Энэ нь сонгогдсон Ерөнхийлөгчид нэр хүндээ алдах, зарим тохиолдолд нам задрахад нөлөөлсөөр байна. Иймээс энэ өгүүлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиуд хэрхэн зохион байгуулагдаж ирсэн, сонгогчид хэрхэн оролцож байсан, улс төрийн намууд яагаад хүчтэй өрсөлддөг болохыг судалж, Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн болон улс төрийн үр дагаврыг шинжилж, цаашид хэрхэн шийдвэрлэх санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Азийн сан
Тэмдэглэл:
Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од Энэхүү судалгааг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Азийн сангийн хэрэгжүүлж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
18
Судалгааны санд байршуулсан:
2023-01-31
Судалгааг үзсэн:
222