Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Сонгуулийн ирц (сонгогчийн бүртгэл)-ийн мэдээллийг ил тод болгох нь
Судалгааны хураангуй
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр Лийд төгсөгчдийн холбоо нь Сонгуулийн Ерөнхий хороо болон www.ikon.mn мэдээллийн сайттай хамтран сонгогчдын ирцийн мэдээллийг Монголд анх удаа, шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Газар зүйн байршил, насны ангилал, мөн тухайн насны бүлэгт харгалзах хувь хэмжээг харьцуулан гаргасан нь сонгуульд аль насны бүлгийнхэн хэрхэн оролцож буйг тооцоход томоохон алхам болсон юм. Гэвч тус мэдээллийг 2020 оноос өмнөх сонгуулиудын ирцийн мэдээлэлтэй ижил түвшинд, нэг шалгуураар харьцуулах боломж үгүй, түүнчлэн ирэх сонгуулиудын мэдээг ч уг хүртээмжит хэлбэрээр түгээх эсэх нь тодорхойгүй байв. Иймд ирцийн мэдээллийг ил тод болгох ажлын эхлэл болгож, уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Лийд төгсөгчдийн холбоо
Тэмдэглэл:
Энэхүү судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Лийд төгсөгчдийн холбоо хийж гүйцэтгэв. Судалгааны хүрээнд гарсан дүгнэлт, санал нь судлаачдын үзэл бодол бөгөөд АНУ-ын засгийн газар, эсвэл дээрх агентлаг, хүрээлэн, сангийн албан ёсны байр суурь биш болно.
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
53
Судалгааны санд байршуулсан:
2023-01-31
Судалгааг үзсэн:
442