Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Монгол улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг судлах судалгааны ажил
Судалгааны хураангуй
Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсны дөрөв дэх нь 1992 оны ардчилсан, шинэ тодотголтой одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль билээ. Үндсэн хууль нь нийгмийн амьдралын бүхий л хүрээний суурь харилцааг зохицуулдаг улс төр, эрх зүйн баримт бичиг учраас тогтвортой үйлчлэх шинжийг агуулж байх учиртай ч нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлагын дагуу зайлшгүй, шаардлагатай, зохих нэмэлт, өөрчлөлтүүд орж байх нь зүйн хэрэг юм. Өдгөө 30 жилийн түүхтэй тус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал олон удаа хөндөгдсөн боловч 1999 (2000) болон 2019 онд нийт хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. 1999 (2000) оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар судалсан судалгааны ажлууд нэлээд байдаг бол 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төдийлөн судлагдаагүй бөгөөд хэрэгжилтийн байдал хангалтгүй байна
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Азийн сан
Тэмдэглэл:
О.Алтантуяа МУИС ХЗС Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Д.Бадамдаш МУИС Улс төр судлалын тэнхимийн багш, МУИС-ийн оюутнуудын хамтын бүтээл. Энэхүү судалгааг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Азийн сангийн хэрэгжүүлж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.
Нийтлэгдсэн он:
2021
Хэл:
Хуудасны тоо:
9
Судалгааны санд байршуулсан:
2023-01-31
Судалгааг үзсэн:
299