Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Хүний эрхийн боловсрол- Ерөнхий боловсролын сургуульд
Судалгааны хураангуй
ЕБС-иудын хүний эрхийн орчин төдийлөн сайн биш байна. ЕБС-ийн хүний эрхийн хичээлийн чанар, нөлөө, үр өгөөж нь сургуулийн хүний эрхийн орчинтой зайлшгүй холбоотой. Сургуулийн удирдлага, багш нарын зүгээс сурагчдад нэр хоч өгөх, хүч хэрэглэх, ам хэлээр доромжлох, тэднийг ямар нэгэн байдлаар алагчлах, сурагчдын санал бодлыг сонсохгүй байх, өнгө үззмж харах зэрэг зөрчил багагүй байна. БСШУ-ын сайдын тушаалаар баталсан ЕБС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгэз өгөх үзүүлэлтүүдэд сургуулийн хүний эрхийн орчны тухай асуудлуудыг оруулж, сургуулийн удирдлага болон багш нарын ажлыг үнэлэх, дүгнэх, шагнаж урамшуулах, дэвшүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэх хамгаалах чадварыг харгалзан үздэг журам тогтоох шаардлагатай байна.
Эрхлэн гаргасан:
Хүний Эрхийн Үндэсний Комисс
Нийтлэгдсэн он:
2005
Хуудасны тоо:
76
Судалгааны санд байршуулсан:
2023-02-01
Судалгааг үзсэн:
200