Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй“ Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж”
Судалгааны хураангуй
"Нийгмийн халамжийн үйлчилгээ зохих хүмүүст хүрч чадахгүй байгаагийн шалтгааныг асуумжинд оролцсон иргэдээс тодруулахад хорооны даргын үзэмжээр шийдвэрлэгддэг 31,8 хувь, танил тал хардаг 22 хувь, тэгш бус хувиарладаг 12 хувь, мэдээлэл байхгүй 11 хувь нь тус тус хариулсан байна. Дүүрэг хорооноос иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах чиглэлээр нээлттэй өдөрлөг зэрэг арга хэмжээг зохиодог ч энэ нь хэсэг бүлэг хүмүүст л хүрэхээс бус уг мэдээлэл шаардлагатай хүмүүст буюу байнгын хэвтэрт байгаа, хог түүж амьдарч байгаа зэрэг эмзэг бүлгийнхэнд хүрч чаддаггүй байна."
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Хүний Эрхийн Үндэсний Комисс
Тэмдэглэл:
ХЭҮК-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2009 оны 10 сарын 13-14 ны өдрүүдэд Комиссын ажлын албаны дарга Д.Гэрэлчулуун, ахлах референт Ч.Отгончулуун, референт П.Баттөр, Б. Батцэцэг, Х.Мөнхзул, Б.Болорсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн байдалд хяналт- шинжилгээ хийв
Нийтлэгдсэн он:
2009
Хуудасны тоо:
19
Судалгааны санд байршуулсан:
2023-02-01
Судалгааг үзсэн:
376