Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Шударга байдлын үнэлгээ 2021
Судалгааны хураангуй
Энэ удаагийн ШБҮ-ний судалгаагаар ДШБҮ өмнөх үнэлгээний дүнгээс 0.4 пунктээр, БОҮ 0.6 пунктээр тус тус өсжээ. ДШБҮ 2018 оноос хойш тогтвортой өсөлттэй байна. БОҮ-ний хувьд энэ удаагийн үр дүн нь ШБҮ-ний судалгаа хийгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үнэлгээ байв. Харин ГШБҮ өмнөх үнэлгээний дүнгээс 4.7 пунктээр буурсан нь төрийн байгууллагуудын ил тод, хариуцлагатай байдлын индекс, авлигын индекс буурснаас хамаарсан байв. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид ил тод, хариуцлагатай байдал буурсан, авлигын шууд болон шууд бус тохиолдол нэмэгдсэн, албан хаагчид төрийн үйлчилгээг хүргэхдээ бусдад дарамт, шахалт үзүүлдэг, ах дүү, танил талынхаа нөлөөнд автдаг, бусдад хууль бусаар давуу байдал олгодог явдал ихэссэн гэж үзсэн байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Авлигатай тэмцэх газар
Тэмдэглэл:
Шударга байдлын үнэлгээний судалгааны асуулга, зааврын дагуу мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцооллыг хийж, тайланг боловсруулан үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг гүйцэтгэх үндсэн зорилгын хүрээнд судалгаа, зөвлөх үйлчилгээний ”Эс Ай Си Эй” ХХК нь энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн ЗДТГ хамрагдсан. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл ГШБҮ-д нийт 7,440 иргэн, ДШБҮ-д 1,550 төрийн албан хаагч, БОҮ-д 860 шинжээч буюу нийт 9,850 оролцогчийг хамруулсан.
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
66
Судалгааны санд байршуулсан:
2024-01-12
Судалгааг үзсэн:
69