Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
2024 ОНД БОЛОХ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ САНАЛ
Судалгааны хураангуй
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь боловсролын чанарыг сайжруулах, санхүүжилтэд хяналт тавьж, нэмэгдүүлэх, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах зорилгоор 2010 онд байгуулагдсан, иргэний нийгмийн 37 байгууллага, орон нутагт 11 салбартай үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Бид 2016, 2020 оны сонгуулийн өмнө улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа гишүүн байгууллага, салбар зөвлөлүүдээр хэлэлцүүлэн хүргүүлж байсан. Бидний санал парламентад суудалтай намуудын мөрийн хөтөлбөр, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусаж, хэрэгжин зохих үр нөлөөтэй байгаад бид урамшин ээлжит саналыг дараах 5 чиглэлээр боловсруулан хүргүүлж байна: Тэгш хамран сургах чанартай боловсрол Боловсролын санхүүжилт Боловсрол салбарын жендерийн хариу үйлдэл үзүүлэх байдал Боловсролын салбар дах хүүхэд хамгаалал Боловсролын салбарын засаглал, нийгмийн эгэх хариуцлага Бид 2020 оноос хойш боловсролын тулгамдсан асуудлуудаар өөрсдийн болон бусад байгууллагуудын хийсэн судалгаа, гишүүн байгууллагууд, салбар зөвлөлүүдийн хийж гүйцэтгэсэн мониторинг, бодлогын хэрэгжилтийн судалгаа, иргэдийн цуглуулсан тоон болон чанарын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд суурилан саналаа боловсрууллаа
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь боловсролын чанарыг сайжруулах, санхүүжилтэд хяналт тавьж, нэмэгдүүлэх, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах зорилгоор 2010 онд байгуулагдсан, иргэний нийгмийн 37 байгууллага, орон нутагт 11 салбартай үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Нийтлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
24
Судалгааны санд байршуулсан:
2024-03-04
Судалгааг үзсэн:
389