Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр”-ийн талаарх иргэний нийгмийн байр суурийн баримт бичиг
Судалгааны хураангуй
Боловсрол эвслийн 39 гишүүн байгууллага, 11 салбар зөвлөлүүд олон улсын сайн туршлагыг судалж, хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд байр суурь саналаа дараах байдлаар боловсруулав. Үүнд, o Сургалтын хөтөлбөрийг боловсруулах үйл явцтай холбоотой саналууд, o Сургалтын хөтөлбөрийн зорилго, үнэт зүйл, зарчимтай холбоотой саналууд, o Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөртэй холбоотой саналууд, o Тэгш хамруулах боловсролын талаарх саналууд, o Багш, багш бэлтгэх сургалтын хөтөлбөртэй холбоотой саналууд.
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
БШУЯ, БСҮХ нь хэд хэдэн удаа “Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын төслийн бүтцийг танилцуулан Боловсрол эвслээс санал авсан. Улмаар боловсруулсан төсөл дээр Ерөнхий боловсролын мэргэжлийн зөвлөл ба Боловсролын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс санал авч Засгийн Газрын хурлаар батлуулсан явдалд талархаж байна. Боловсрол эвсэл нь иргэний боловсрол, дэлхийн иргэний боловсрол, бэлгийн боловсрол зэрэг агуулга, судлагдахууны хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад оролцох боломжтой төдийгүй сургалтын хөтөлбөр, сурах бичигт хүний эрх, жендэр, нийгмийн тэгш бус байдлын шинжилгээ хийхэд оролцох нь зүй ёсны хэмээн үзэж энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулав. Уг удирдамжид “Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ыг оруулан хэвлэсэн нь боловсрол судлаачид, иргэний нийгэм, мэргэжилтнүүд хийгээд бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид нэгдсэн ойлголттой болоход дэмжлэг болох буйза хэмээн хүссэнийх билээ.
Төрөл:
Нийтлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
44
Судалгааны санд байршуулсан:
2024-08-30
Судалгааг үзсэн:
373