Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
"Найзыг минь сургуульд оруул" (бодлогын нөлөөлөлд ашиглах мэдээлэл)
Судалгааны хураангуй
Боловсрол нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүүхдүүдийг хүнд, хортой хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт өртөхөөс хамгаалах болон хүний эрх, ардчиллыг хөхиүлэн дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүн амын өсөлтийг хянах зэрэгт нэн чухал үүрэгтэй. Төрийн зүгээс хийж болох хамгийн сайн хөрөнгө оруулалт бол бүх нийтийн боловсролд зориулах төсөв хэмээн эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг. Боловсролын ач холбогдол нь зөвхөн хувь хүнд өгөөжтэй биш нийгмийн хөгжил, улмаар улс орны эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй тул олон жилийн турш боловсролын салбар Засгийн Газрын бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн, одоо ч хэвээр байна. Тодорхой саадын улмаас хүүхэд сургуульд суралцаж чадахгүй эсвэл боломжгүй болдог. Тодорхой саад гэдэгт гэр бүлийн түвшинд (нийгэм-эдийн засгийн, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, жендэрийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн үл хайхралт), сургуулийн түвшинд (дэд бүтэц, алслагдмал, сургуулийн соёл, үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхал, дотуур байрны хүрэлцээ), бодлогын түвшинд (сургуулийн хүртээмж, багшийн чанар, сул зохицуулалт, бодлогын хэрэгжилтийн уялдаа холбоогүй байдал, боловсролд тэгш хамруулах үйл явцыг дэмжих механизм дутмаг, хангалттай санхүүжилтгүй) илэрдэг бөгөөд эдгээр нь хүүхдээс өөрөөс нь шалтгаалаагүй байдаг.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл
Тэмдэглэл:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл (Боловсрол эвсэл) байгуулагдсан цагаасаа сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шахаж, үүрэг хүлээгчдээс хариуцлага нэхэх чиглэлээр бодлогын нөлөөллийн ажил хийж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сургууль завсардсан хүүхдүүд, улмаар сургууль завсардах нөхцөлд хүргэж буй нийгэм эдийн засаг, соёлын хүчин зүйлсийг судалж, тодорхойлохоор ажиллаж байна. Бидний боловсруулсан энэхүү мэдээлэл нь асуудлын учир шалтгаан, нөхцөл байдал хийгээд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж багтсанаараа онцлог.
Төрөл:
Нийтлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
32
Судалгааны санд байршуулсан:
2024-10-22
Судалгааг үзсэн:
311