Судалгааны хураангуй
Тайлангийн 1 дүгээр бүлэгт цаг агаарын төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сүүлийн жилүүдийн цаг уурын ажиглалтын дэлгэрэнгүй мэдээллийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас авч нэгтгэн гаргав.
2 дугаар бүлэгт байгалийн баялгийн нөөцийн төлөв байдал, түүний хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлийн тоо баримтыг, 3 дугаар бүлэгт, байгаль орчны бохирдлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх мэдээ, тоо баримт, 4 дүгээр бүлэгт байгаль орчны засаглалын өнөөгийн байдал, ногоон хөгжлийн зорилтын талаарх мэдээллийг нэгтгэн тусгав.