Үндэсний соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба иргэний ёс зүйн боловсролын хөтөлбөр: бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Гадаадын зарим орны үндэсний хэмжээний соён
гэгээрүүлэх үйл ажиллагаа, иргэний ёс зүйн боловсролыг дээшлүүлэх
чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөрүүд болон практик үйл
ажиллагааны талаарх туршлагыг харьцуулан судлах зорилготой. Судалгаанд Сингапур, Эстони, Япон, Солонгос, Казахстан, Энэтхэг, Герман зэрэг улсуудыг хамруулан үндэсний
соён гэгээрүүлэх бодлого, тогтолцоо, иргэний ёс зүйн боловсролыг
дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон холбогдох эрх
зүйн зохицуулалт, практик туршлагыг харьцуулан судалсан болно.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын
хорооны даргын захиалгаар “Үндэсний соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба
иргэний ёс зүйн хөтөлбөр: бусад орнуудын туршлага” сэдэвт харьцуулсан
судалгааг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D.), Д.Аюуш, Г.Алтан-Оч (Ph.D.),
Б.Батцэцэг, Д.Жигваагүнсэл, И.Жаргалзаяабямба,
Р.Оргилмаа, Б.Мөнгөнсувд
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28