Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар гадаадын зарим орны баримталж буй бодлого, эрх зүйн орчин ба практик туршлага
Судалгааны хураангуй
Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сэдвийн хүрээнд
дараах асуудлуудыг хамруулан судаллаа. Үүнд:
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болон түнш
50 гаруй улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй
бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
- Захиалагчийн хүсэлтэд дурдсан Гүрж Улс, БНСУ, Тайланд Улс болон Австри,
Чех зэрэг улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд гадаадын
жуулчдыг өөрийн оронд татахад чиглэсэн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ;
тухайн салбарт үзүүлж байгаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төрийн дэмжлэг;
төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалын салбарт
хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалт; жуулчдын аюулгүй байдлыг хангахад
чиглэсэн бодлого; дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого,
зохицуулалт, арга хэмжээ зэрэг асуудлуудын талаар.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүнээс ирүүлсэн захиалгын дагуу “Аялал жуулчлалыг хөгжүүлэх
талаар гадаадын зарим орны баримталж буй бодлого, эрх зүйн орчин ба практик
туршлага” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын
хүрээлэнд гүйцэтгэлээ.
Ц.Норовдондог (Ph.D.), Д.Халиун,
Г.Алтан-Оч (Ph.D.), Р.Нургүл, О.Билгүүтэй,
С.Золжаргал, И.Жаргалзаяабямба,
Б.Баянмөнх, А.Номин-Эрдэнэ
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28