Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Мах, махан бүтээгдэхүүн болон хүнсний ногооны дотоодын хэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахын талаарх мэдээлэл, лавлагаа
Судалгааны хураангуй
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний экспорт, хүнсний ногооны импорт, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зоорь, агуулахын хангамжийн талаар судаллаа.Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны дотоодын жилийн хэрэгцээ; Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний экспорт; Монгол Улсын импортын хүнсний ногоо; Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахын мэдээлэл; Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын хүрээнд мэдээллийг цуглуулсан болно. Дээрх мэдээлэл лавлагааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистик мэдээлэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам, Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллүүд болон холбогдох цахим сайтуудын мэдээлэлд тулгуурлан бэлтгэв
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүнээс ирүүлсэн судалгааны захиалгын дагуу “Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны дотоодын хэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахын талаарх мэдээлэл, лавлагаа”-г Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D.), О.Билгүүтэй
Нийтлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
23
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28
Судалгааг үзсэн:
26