Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Бага насны хүүхдэд зориулсан чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүний шошгын стандарт: олон улсын туршлага, зөвлөмж
Судалгааны хураангуй
Сэдвийн хүрээнд захиалагчийн хүсэлтийн дагуу бага насны хүүхдэд зориулсан чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүний шошго, түүнд тавигдах шаардлага, стандарт, хууль, эрх зүйн орчны талаарх мэдээллийг харьцуулан судалсан болно. Судалгаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнсний эрх зүйн комисс болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаа, зөвлөмж, стандартууд, түүнчлэн Монгол Улс, Европын Холбоо, Австрали-Шинэ Зеланд, АНУ, БНСУ, Канад зэрэг орнуудын холбогдох эрх зүйн баримт бичгүүд болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглав.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгаар “Бага насны хүүхдэд зориулсан чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүний шошгын стандарт: олон улсын туршлага, зөвлөмж” сэдэвт харьцуулсан судалгааг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D.), О.Нарантуяа, Б.Батцэцэг, Э.Дашзэгвэ, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа
Нийтлэгдсэн он:
2023
Хэл:
Хуудасны тоо:
48
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28
Судалгааг үзсэн:
16