Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах механизм: бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сэдвийн хүрээнд дараах
асуудлуудыг хамруулан судаллаа. Үүнд:
- Төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, хяналт
хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр дэлхийн бусад улс орнуудад авч
хэрэгжүүлж буй арга механизмууд;
- Төсвийн ил тод байдал, иргэдийн хяналт ба оролцоог дэмжсэн хөшүүрэг, механизмыг
судалж, Монгол Улсын нөхцөл байдлын талаар олон улсын байгууллагуудаас өгсөн
үнэлгээг хамрууллаа.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүнээс ирүүлсэн захиалгын дагуу “Төсвийн тогтвортой байдлыг хангах,
төсвийн сахилга бат, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах механизм: бусад орнуудын
туршлага” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд
гүйцэтгэлээ.
Ц.Норовдондог (Ph.D.), Д.Халиун
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28