Парламентын хуралдаанаас завсарлага авах эрх зүйн зохицуулалт: монгол улс болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Судалгаанд Монгол Улсын Их Хурлын хуралдаанаас завсарлага авах эрх зүйн
зохицуулалттай холбоотой зүйл, заалтуудыг холбогдох хууль тогтоомжуудаас түүвэрлэн
авч хүснэгтээр боловсруулав. Мөн гадаадын дараах улсуудад парламентын хуралдаанаас
завсарлага авах эрх зүйн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлав.
Үүнд:
• Парламентын нэг танхимтай улс – Өмнөд Солонгос, Турк, Финланд, Эстони улсууд;
• Парламентын хоёр танхимтай улс – Австрали, Герман, Орос, Франц улсууд (доод
танхим).
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгаар ‘’Парламентын хуралдаанаас завсарлага авах эрх
зүйн зохицуулалт: Монгол Улс болон гадаадын зарим орны туршлага’’ сэдэвт харьцуулсан
судалгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд
гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D.), Ц.Ариунаа,
Г.Билгээ, П.Уранчимэг
Судалгааны санд байршуулсан:
2025-06-04